Thursday, December 1, 2011

2011 оны 12-р сарын 1

Өнөөдөр манай сургууль урлагийн үзлэгтэй. Би урлагийн үзлэгээрээ морин хуур, төгөлдөр хуур  ба найрал дуу дуулна...

Sunday, November 20, 2011

2011 оны 11-р сарын 21

Өнөөдөр би маш их азтай байлаа. Яагаад гэвэл дуу хөгжмийн багш намайг 6-р сургууль дээр чи сургуулиа төлөөлж морин хуураа тоглоод өг, гэж хэллээ.

Friday, November 18, 2011

миний амжилт

математикийн хичээл дээрээ 7 хоногийн гэрийн даалгаварыг бүгдийг нь хийсэн, 30-аас 30 бодлогыг бодсон байсан тул багш онц тавьсан.
миний амжилтуудын нэг хэсэг

морин хуурийнхаа дугуйланд явсан

15:20 - 16:00 цагт Монголын хүүхдийн ордоны Морин хуурын дугуйландаа явж, Аязаа давтаж, багш нотуудын хэмнэл, тухайн нот дээр хэрхэн нумаа татах, түлхэх, соль бимоль, цэвэр соль, бимоль цэвэр гэсэн нотнуудын ялгааг хэлж өгсөн.

миний муу ба сайн чанарууд

муу зан чанар
Би муу зан чанаруудаа хаяж, сайн зан чанаруудаа улам сайн хөгжүүлнэ.
Муу зан чанар:
1. хараал хэлдэг /п..а, гөлөг, новш, ална шүү, г..и, лалар, ш.., шамбо, зайл/
2. бусдыг ялгаварладаг - аавд нэг өөр, ээжд нэг өөр, дүү нартаа  бас нэг өөр ханддаг
3. уурладаг
4. дээрэлхэж зоддог - дүү нараа дээрэлхэж зоддог
5. үгэнд ордоггүй - ээжийн үгэнд ордоггүй
Би энэ муу зан чанаруудаа хаяна. Б.Төгөлдөр
сайн зан чанар

Миний сайн зан чанарууд:
1. Хөгжим тоглодог - Морин хуур, төгөлдөр хуур
2. Хувцсаа сайн угаадаг /оймс, улавч, цамц, өмд, малгай, ороолт, бээлий, футволка, шорт/
3. Онц сурдаг-Гэрийн даалгавраа сайн хийдэг
4. Гэрийн ажилд тусалдаг /үхрийн баасаа авдаг, үхрээ хариулдаг, усандаа явдаг, гэрээ цэвэрлэдэг, гэрийн гадаах ажилд оролцдог, ороо засдаг/
5. Тусч
6. Үнэрч
Б.Төгөлдөр

Аав Жамсранжавын Бэгзсүрэнээс

Би хүү Б.Төгөлдөрийгөө блогтой болохыг хүсэж-шаардсан юм.
Удахгүй 12 сарын 26-нд болох мэндэлсэн өдөр нь Блогийн тухай хэлж өгч, эхлэхэд нь туслаж, блогтой болгоно доо гэж бодож байтал, зарим нэг хойшлуулашгүй шалтгаанаар энэ өдөр Блогийг нь эхлүүлж байна.


Add caption
Энэхүү блогтоо насан туршдаа Өдрийн тэмдэглэлээ оруулж, хөтлөн бичиж, алдаанаасаа суралцаж, амжилтаараа талархаж, бусдад үлгэр дууриал үзүүлж, өөрөөрөө бахархаж амьдрахыг хүүгээсээ хүсье.
Баярлалаа,
Аав Ж.Бэгзсүрэн
миний блог