Thursday, April 4, 2013

Ээждээ

2013 оны 2 дугаар сарын 26 ны өдөр
  Би энэ өдөр өөрийнхөө зохиосон шүлгээрээ Сургуулийнхаа Яруу найргийн ^Уран жиргээ^ уралдаанд оролцож 1-р байр эзэллээ. Мөн Уран уншлагийн "Уран жиргээ" уралдаанд оролцож 3-р байр эзэлсэндээ баярлаж байна. Өөрийн зохиосон шүлгээсээ сонордуулбал:
Эжийтэйгээ байхад би жаргалтай...
  Эжийтэйгээ хамт байхад
Эрхэс, мичид тэнгэр дээр тодоос тод гялалзан түгэдэг
Энэ л орчлонгийн алтан наран ээж бид хоёр дээр гэрлээ тусгадаг    
Эгдүүтэй амьтад ээж бид хоёр руу л шулганалдан бужигнан ирдэг
Энхийн цагаан тагтаа ээж бид хоёрыг даган нисдэг
    Эжийтэйгээ хамт байхад
Өвөл байсан ч үзэсгэлэнт цэцэгс ногоорон дэлгэрэх шиг болдог 
Хавар байсан ч тариа ногоо боловсрон гүйцэх шиг болдог
Зун байсан ч хэлэн дээр минь цасан ширхэг будрах шиг болдог
Намар байсан ч бяцхан шувууд хайрын дуугаа дуулах шиг болдог
    Эжийтэйгээ хамт байхад
Гуниг зовлонгоо үдэж, баяр баяслыг угтдаг 
Гутрханги үзлээ гээж, өөдрөг бодлыг олдог
Уурлахын оронд инээж, унтахын оронд сэрдэг
Хараалын үгийг урсгахын оронд, ерөөлийн үгийг есөн бусаар нь хэлдэг
      Эжийтэйгээ хамт байхад
Дотроо хүсэл мөрөөдөлдөө хүр ч гадаад орноор аялдаг
Гаднаа үзэн ядалтыг үхлийн тавцан руу хаядаг
    ЭЭЖЭЭ!!!!
Таньтайгаа хамт байхад 
Тахир дутуу хүн хүртэл хоромхон зуурд эдгэрдэг юм шүү!     

Thursday, December 1, 2011

2011 оны 12-р сарын 1

Өнөөдөр манай сургууль урлагийн үзлэгтэй. Би урлагийн үзлэгээрээ морин хуур, төгөлдөр хуур  ба найрал дуу дуулна...

Sunday, November 20, 2011

2011 оны 11-р сарын 21

Өнөөдөр би маш их азтай байлаа. Яагаад гэвэл дуу хөгжмийн багш намайг 6-р сургууль дээр чи сургуулиа төлөөлж морин хуураа тоглоод өг, гэж хэллээ.

Friday, November 18, 2011

миний амжилт

математикийн хичээл дээрээ 7 хоногийн гэрийн даалгаварыг бүгдийг нь хийсэн, 30-аас 30 бодлогыг бодсон байсан тул багш онц тавьсан.
миний амжилтуудын нэг хэсэг